Израилын парламент шинэ Засгийн газрыг батлах талаар санал хураана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2021-06-08 10:48:17

ЙЕРУСАЛИМ. /DW/. Израилын хууль тогтоох байгууллага болох Кнессет Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн сөрөг хүчнүүдийн байгуулсан шинэ Засгийн газрыг батлах талаар зургаадугаар сарын 14-нд санал хураалт явуулна гэдгээ даваа гарагт мэдэгджээ.


“Засгийн газрыг байгуулах парламентын хуралдааныг долоон хоногийн дотор буюу зургаадугаар сарын 14-нд товлож байна” гэж парламентын дарга Ярив Левин мэдэгдсэн байна. Энэ нь Израилын 36 дахь Засгийн газрыг эмхлэн байгуулах тухай хуралдаан болох юм.


Өнгөрсөн долоо хоногт сөрөг хүчний удирдагч Яир Лапид найман нам эвслээс бүрдсэн шинэ Засгийн газар байгуулах дэмжлэгийг авч чадсан юм. Үүнийг ирэх даваа гарагт болох санал хураалтаар баталвал хоёр зүүнийг баримтлагч, хоёр төвийг баримтлагч, гурван барууныг баримтлагч болон Арабын Исламын консерватив намаас бүрдсэн Засгийн газар байгуулагдана. Ингэснээр Арабын нам Израилын Засгийн газрын бүрэлдэхүүнд багтсан анхны тохиолдол болж магадгүй байна. 

Холбоотой мэдээ