Хүүхдүүд амралтаараа шатрын дугуйланд суралцаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-06-22 15:40:24

Дорноговь аймгийн Сайншанд сумын  ерөнхий боловсролын II сургуулийн  шатрын багш Г.Бадамдорж  жил бүр бага насны хүүхдүүдэд шатрын дугуйлан хичээллүүлдэг уламжлалтай.

Энэ жил тэрээр цэцэрлэгийн насны болон бага дунд ангийн хүүхдүүдэд шатрын ээлжит сургалтаа эхэлсэн байна. Шатрын сургалтад  одоогоор арваад хүүхэд  тогтмол хичээллэдэг бөгөөд  шатрын спортоор Дорноговийн хүүхдүүд  аймаг, улс, олон улсын тэмцээнд амжилттай оролцдог аж.

Тухайлбал  хамгийн сүүлд Сайншанд сумын II сургуулийн 4А ангийн сурагч Г.Халиунаа  2015 оны 10 дугаар сарын 25-наас 11 дүгээр сарын 05-нд Грек Улсын Чалкидики хотод болсон өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 49 орны 87 тамирчинтай өрсөлдөж 11 дүгээр байрт шалгарсан амжилт үзүүлжээ.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ