“6G” сүлжээг 2030 оны орчмоос хэрэглээнд нэвтрүүлэх төлөвтэй байна

Дэлхийд | Технологи
khulan@montsame.gov.mn
2021-06-07 14:29:49

ШАНХАЙ. /Xinhua/. Дэлхий дахинд “6G” сүлжээг 2030 оны орчмоос арилжааны зориулалтаар хэрэглээнд нэвтрүүлэх төлөвтэй байна гэж БНХАУ-ын “IMT-2030” хөгжүүлэлтийн багаас ням гарагт танилцуулсан тайланд тэмдэглэжээ.


Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамны удирдамжийн дагуу 2019 оны зургаадугаар сард байгуулагдсан тус багийн тайланд дурдсанаар, хөдөлгөөнт холбооны дараагийн үеийн технологи нь дэвшилтэт тооцоолол, том өгөгдөл, хиймэл оюун ухаан, блокчейнтэй нэгдэх ажээ.


6G” сүлжээ нь бодит ертөнцийг хийсвэр ертөнцтэй гүн гүнзгий холбож, хосолсон шинэ ертөнцийг бүтээнэ гэж судлаачид тайландаа бичсэн байна. Үүнд дурдсанаар, үүрэн холбооны технологийн олон улсын байгууллага болох “3GPP” нь “6G” сүлжээний стандартын судалгаа хөгжүүлэлтийг 2025 оны орчмоос эхлүүлэх төлөвтэй байна.


БНХАУ “5G” сүлжээг арилжааны зориулалтаар ашиглах зөвшөөрлийг 2019 оноос олгож, тухайн оноосоо “6G” сүлжээний судалгаа хөгжүүлэлтийн ажлыг эхлүүлжээ. 

Холбоотой мэдээ