Тохиолдлын тоо 22-оор нэмэгдэв

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2021-06-07 17:39:27

Баянхонгор /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт Баянхонгор аймагт шинээр коронавируст халдварын 22 тохиолдол бүртгэгдэж, нийт халдвараар өвчилсөн хүний тоо 183 боллоо. 

Энэ сард ийнхүү нийт 98 тохиолдол батлагдаж, сэжигтэй 28 тохиолдол байна. Батлагдсан болон сэжигтэй тохиолдлууд Тусгаарлах эмнэлэгт байгаа аж. 

Сүүлийн батлагдсан тохиолдлууд  өмнө нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлууд юм байна. 

Сүүлийн 24 цагт 91 PCR, 571 түргэвчилсэн  шинжилгээ хийжээ.

Холбоотой мэдээ