Тусгаарлах эмнэлэгт 37 иргэн эмчлүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-06-04 17:40:51

Баянхонгор /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт Баянхонгор аймгийн хэмжээнд коронавирусний халдвараар 14 иргэн өвчилж, нийт батлагдсан тохиолдлын тоо 108 боллоо.

Дөрөвдүгээр сарын 29-ний өдрөөс хойш Баянхонгор аймагт коронавирусний тохиолдол бүртгэгдээгүй, Ногоон бүс болоод байсан бол сүүлийн хоёр хоногт өвчлөл нэмэгдэж байна. Өнөөдрийн байдлаар Тусгаарлах эмнэлэгт 37 иргэн байгаа бөгөөд үүнээс PCR шинжилгээгээр батлагдсан 23, сэжигтэй гэх 14 иргэн байгаа аж. Халдвар авсан иргэдийн дундаас нэг өндөр настны биеийн байдал хүнд, хоёр иргэнийх хүндэвтэр, бусад нь хөнгөн байгаа аж. 

Өвчилсөн тохиолдлын ойрын хавьтлын 69 иргэнийг Тусгаарлах байранд шилжүүлээд байгаа бол гэрийн ажиглалтад 904 иргэн байна.

Ташрамд дуулгахад, Баянхонгор аймгийн нийт хүн амын 81 хувь нь дархлаажуулалтын эхний тунд, 55 хувь нь бүрэн тунд хамрагдаад байна.

Холбоотой мэдээ