Эмч, сувилагч нарыг төрийн дээд одон, медалиар шагналаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2021-06-03 16:03:24

Дорнод /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар цар тахлын голомтод ажилласан Эрүүл мэндийн салбарын эмч, сувилагч нарт төрийн дээд одон, медаль хүртээв. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор БОЭТ-ийн захирал Д.Должин, Халдвартын тасгийн эрхлэгч Д.Оюунбилэг, ЭМГ-ын ахмад эмч Р.Уранчимэг, "Бэсү" шүдний эмнэлгийн захирал Ө.Сарантуяа, "Алтангадас" одонгоор ЭМГ-ын хэлтсийн дарга Я.Эрдэнэтуяа, БОЭТ-ийн Хүний нөөцийн албаны дарга Б.Байгальмаа, ЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Ч.Оюунтунгалаг, ЭМГ-ын ахлах мэргэжилтэн Б.Гантуяа, ахмад сувилагч Ч.Алтанцэцэг, их эмч П.Оюунмаа, ахлах сувилагч Г.Буянаа, Баяндун сумын ЭМТ-ийн бага эмч Ч.Гандаваа, "Ягаан цээнэ" ӨЭМТ-ийн бага эмч С.Эрдэнэчимэг нарыг, Хөдөлмөрийн хүндэт медалиар ЭМГ-ын мэргэжилтэн З.Сарантуяа, БОЭТ-ийн лаборант Н.Батчимэг нарын эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг шагнаж урамшуулав. 




Холбоотой мэдээ