Ж.Байден: Арьсны өнгөөр ялгаварлан гадуурхагчид АНУ-д аюул заналхийлэл учруулж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /TASS/. “Лалын улс”, "Аль-Каида" террорист бүлэглэл бус цагаан арьстнуудыг илүүд үзэх санааг дэмжигчид манай улсад хамгийн их террорист аюул заналхийллийг учруулж байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдэв.
“АНУ-ын тагнуулын холбооны мэдэгдсэнээр, цагаан арьстнуудыг илүүд үздэг хөдөлгөөний террорист үйл ажиллагаа өдгөө улс оронд учруулж болзошгүй хамгийн ноцтой аюул заналхийлэл болоод байна. Үзэн ядалт хэзээ ч ялахгүй. Нуугдмал хэлбэрээр байдаг үзэн ядалтад хүч нэмэхэд л нуувчнаасаа цухуйдаг. Бид үзэн ядалтад оршин тогтнох боломжийг олгохгүй байж чадна” хэмээн Цагаан ордны тэргүүн Оклахома муж улсын Талса хотод үг хэлэх үеэрээ онцлон тэмдэглэжээ.
Өмнө нь АНУ-ын Төрийн тэргүүн дотоодын хэт давруу үзэлтэй хийх тэмцлийг чангатгах, АНУ-ын Конгрессын байранд болсон эмх замбараагүй байдалтай холбогдуулан иймэрхүү явдлын эрсдэлийг бүх талаас нь үнэлэхийг засаг захиргаандаа үүрэг болгосон байна.