Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөхөөр Лондонд 187 монгол иргэн бүртгүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2021-05-30 20:21:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөхөөр Их Британид суугаа монгол иргэдээс 187 хүн санал хураалтад оролцохоор бүртгүүлжээ. Гадаадын улс орнуудад байгаа иргэд санал өгч буй өнөөдрийн 12.00 цагийн байдлаар (Лондонгийн цагаар) Их Британи улсад байгаа, бүртгүүлсэн монгол иргэдийн 10.2 хувь нь саналаа өгөөд байгааг Лондонгоос мэдээллээ. 


Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасны дагуу Лондон дахь ЭЯС-нд байрлах 17 дугаар салбар комисст урьдчилан бүртгүүлж, сонгогчдын нэрсийн жагсаалтад нэр нь баталгаажсан иргэн тус ЭСЯ-ны байранд энэ ням, даваа гарагийн 07.00-22.00 цагийн хооронд биечлэн ирж саналаа өгөхийг уриалжээ. 






Холбоотой мэдээ