Сумд ногоон, аймгийн төв шар түвшинд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2021-05-27 20:48:34

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн сумд ногоон, Чойбалсан хот шар түвшинд байна. Ойрын өдрүүдэд 23871 PCR шинжилгээ хийхэд халдвар илрээгүй гэв. Түүнчлэн Хөлөнбуйрын постоор орж ирж байгаа болон аймгийн төв, сумдад түргэвчилсэн оношлуураар тандалтын шинжилгээг тогтмол явуулж байгаа юм. 

Өнөөдрийн байдлаар Дорнод аймгийн хэмжээнд батлагдсан тохиолдол 50 хэвээр байна. Үүний 14 нь аймгийн төвд, Хөлөнбуйрт гурав, Дашбалбарт зургаа, Цагаан-Овоо суманд 17, зөөвөрлөгдөн ирсэн 10 тохиолдол байна. Сүүлийн өдрүүдэд нэмж бүртгэгдсэн тохиолдлууд нь хадвартай бүс нутгаас ирсэн, тусгаарлалтын дэглэмийг сайтар мөрдөж байгаа гэдгийг тодотгов. Одоогоор эмнэлэгт гурван иргэн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал хэвийн байна. 

Холбоотой мэдээ