Иранд криптовалют олборлохыг хоригложээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2021-05-27 13:16:01

ЛОНДОН. /BBC/. Иран биткойн зэрэг криптовалютын олборлолтоос үүдэлтэй эрчим хүчний хэрэглээг 4 сараар хориглох шийдвэр гаргажээ.


Ираны хэд хэдэн хотод цахилгаан тасарсантай холбоотойгоор ийм шийдвэр гаргасан байна.


Ган гачиг усан цахилгаан станцын эрчим хүчний үүсгүүрт нөлөөлсөн нь цахилгаан тасрах гол шалтгаан болсон гэж Ираны Ерөнхийлөгч Хасан Рухани сайд нарын танхимын хуралдааны үеэр мэдэгдсэн байна.


Иранд криптовалютын олборлолтын 85 хувь нь зөвшөөрөлгүйгээр хийгддэг бөгөөд биткойн олборлолтын 4.5 хувь нь хийгддэг гэсэн тооцоо байдаг аж.


“Elliptic” компанийн шинжээчдийн тооцоолж буйгаар, ийм үйл ажиллагаа явуулах нь Иранд хориг арга хэмжээг тойрч гарах, криптовалютаар хэдэн зуун сая ам.доллар олох боломжийг олгодог байна.


АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп Америкийг Ираны цөмийн хэлэлцээрээс гаргасны дараа хориг арга хэмжээг сэргээсэн юм. Үүний улмаас Ираны банкууд олон улсын санхүүгийн системээс тасарч, газрын тосных нь экспортын хэмжээ огцом буурчээ.

Холбоотой мэдээ