Сумын төвдөө камертай болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-06-21 15:51:20

Дорноговь аймгийн Алтанширээ сумын ЗДТГ-аас сумынхаа гудамжийг камержуулах ажлыг хийж гүйцэтгэлээ.

Дээрх ажлыг орон нутгийн төсвийн 21 сая орчим төгрөгөөр "Гэрлээр тэтгэгч" ХХК гүйцэтгэж хүлээлгэн өгсөн байна.

Нийт зургаан камерыг төв гудамж дагуулан суурилуулсан бөгөөд  сумын төвөө камержуулснаар гэмт хэрэг гаралтыг багасгах,  аюулгүй орчинд ажиллаж амьдрахад нэн тустай гэж албаныхан үзэж байна.

Дашрамд дурдахад хөдөөгийн багуудад гүний худаг шинээр гаргах, засварлах ажлыг ч мөн зохион байгуулж буй аж.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ