ОХУ-ын төрийн зүтгэлтнүүдэд "Алтан гадас" одон гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2021-05-18 10:30:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, ОХУ-ын дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өргөтгөн гүнзгийрүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн гишүүн Умаханов Ильяс Магомед-Саламович, Жамсуев Баир Баясхаланович нарыг төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнажээ.


Шагналыг Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д. Даваа Монгол Улсын ЭСЯ-ны төв байранд 5 дугаар сарын 17-нд гардуулан өгч баяр хүргэлээ. Одон гардуулах ёслолд ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн орлогч дарга Косачев Константин Иосифович байлцлаа.

Энэ үеэр Элчин сайд Д.Даваа ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн гишүүдтэй хоёр талын харилцааны талаар санал солилцов.



Холбоотой мэдээ