Хэрэглээний халуун усыг нэг байршилд 3-12 хоног хязгаарлаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-05-16 15:20:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-иас зуны улиралд дулаан хангамжийн шугамыг засварлаж тоноглох ажлын хуваарийг гарган ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн хорооллуудад хэрэглээний халуун усыг хэсэгчлэн түр хязгаарлаж байгаа юм. Өнөөдөр "Хүннү", "Рапит", "Дэлгэрэх" хотхон, "Говь" ХК, Төв цэнгэлдэх хүрээлэн, 120 мянгат, төмөр зам, вокзалын орчим 16 байршилд айл өрх, ААН-үүдийн халуун усыг хязгаарлаж байна.


Ирэх 7 хоногт "Монос" компанийн ойр орчим, "Содон" хороолол, Ханын материал, Нисэх орчмын хэрэглэгчдийн хэрэглээний халуун усыг тус тус хязгаарлана. Хэрэглээний халуун усыг нэг байршилд 3-12 хоног хязгаарлаж байна

Засвар үйлчилгээ 8 дугаар сарын 16-ныг хүртэл үргэлжлэх юм. Халуун ус хязгаарлах ойрын өдрийн хуваарьтай танилцана уу. 




Холбоотой мэдээ