Шинэ номын сан 100 гаруй иргэнд үйлчилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-06-20 15:40:40

Дорноговь аймгийн ЗДТГ-аас  Сайншанд сумын өв соёл, хүндэтгэлийн “Соёмбо”  цогцолборт энэ оны  тавдугаар сарын сүүлчээр иргэдэд үйлчлэх “Соёмбо” нэртэй номын сан байгуулсан.

Орон нутгийн төсвийн хөрөнгөөр байгуулсан уг номын сан 20 гаруй хоногийн хугацаанд давхардсан тоогоор 100 гаруй хүнд үйлчилгээ үзүүлсэн байна.

Одоогоор номын сангийн үйл ажиллагааг тус аймгийн Төв номын сан гардан зохион байгуулж байгаа бөгөөд 200 гаруй тогтмол үйлчлүүлэгчтэй болох зорилт тавьсан аж.

Номын сан нь интернет үйлчилгээ, сонин уншлагын хэсэг, ном уншлагын хэсэг зэрэг хүний тав тухыг  хангасан орчныг бүрдүүлж чаджээ.     

Х.Эрдэнэбулган

 

Холбоотой мэдээ