АНУ-д вакцинжуулалтад бүрэн хамрагдсан хүний тоо 100 сая давлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-05-02 11:31:52

ВАШИНГТОН. /ABC/. АНУ-д энэ сарын 1-ний өдрийн байдлаар насанд хүрсэн 100 сая гаруй иргэн “COVID-19”-ийн вакцинжуулалтад бүрэн хамрагдаад байна гэж тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв /CDC/ мэдээлэв.


Тодруулбал, Америкийн иргэдийн 30.5 хувь нь вакцинжуулалтад бүрэн хамрагдсан байна. Мөн 144 сая гаруй хүн вакцины ядаж нэг тунг хийлгээд байгаа нь хүн амын 43.6 хувьтай тэнцэх үзүүлэлт юм.


Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, улсын хэмжээнд 308 сая гаруй тун вакциныг түгээгээд байгаагаас 240 сая орчмыг нь тарьсан байна.


АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден үүрэгт ажилдаа орсон эхний 100 хоногтоо 200 сая тун вакцин тарих зорилт тавиад байсан бөгөөд дөрөвдүгээр сарын сүүлээр энэхүү зорилтдоо хүрсэн юм.


COVID-19”-ийн вакцинжуулалтыг өнгөрсөн 12 дугаар сараас эхлүүлсэн АНУ-д гурван вакцинд онцгой байдлын үед ашиглах зөвшөөрөл олгон хэрэглэж байна.


CDC”-ийн мэдээллээр, өнөөдрийн байдлаар “Pfizer/BioNTech”-ийн 127 сая тун, “Moderna”-гийн 104 сая тун, “Johnson & Johnson”-ы 8.5 сая тун вакциныг тарьжээ. 

Холбоотой мэдээ