Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэг түр хойшиллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2021-05-01 13:47:21
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэг өнөөдөр 23.00 цагт "Буянт-Ухаа" олон улсын нисэх буудалд газардах төлөвлөгөөтэй байсан ч Сөүлийн цаг агаарын байдлаас шалтгаалан маргааш хүртэл түр хойшилсон байна.


Тус нислэгээр нийт 264 иргэн ирэх бөгөөд Зүчи, Лион, Новотел, Кэмпински, Кинтауэр зочид буудлуудад тусгаарлах юм.


Өнөөдөр мөн Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэг 21.25 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардана. Тус нислэгээр 109 иргэн ирэх бөгөөд Наранбулаг, Топаз, Мичид 2 зочид буудлуудад хуваарилан тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.


Холбоотой мэдээ