“Нэг өрх-нэг мод” аян өрнүүлнэ

Монголын мэдээ | Байгаль орчин
oyundelger@montsame.gov.mn
2021-04-30 17:06:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран “Нэг өрх-нэг мод” аян өрнүүлнэ.


Аяны хүрээнд нийслэлийн 100 хороонд 37 мянган мод, тарьц, суулгац, шаардлагатай шороо зэргийг түгээх бөгөөд арчилгааг иргэд өөрсдөө хариуцах аж.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаргийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласан билээ. Энэ өдөр бүх нийтээр мод, бут, сөөг, цэцэг тарих, арчлан хамгаалах, түүнийгээ амьдралын хэв маяг болгон хэвшүүлэхийг сурталчилдаг. 


Өнгөрсөн оны 10 дугаар сард "Бүх нийтээр мод тарих өдөр"-т ХХААХҮЯ, Монголбанк, УБЕГ, “Эрдэнэс Тавантолгой” ХК, ШУТИС, 93 дугаар сургууль зэрэг 50 гаруй иргэн, аж ахуйн нэгж байгууллага оролцож, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 10 төрлийн 2000 мод сөөг тарьжээ.

Холбоотой мэдээ