Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг дархлаажуулалтад хамруулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2021-04-30 10:26:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЗХЖШ-ын даргын тушаалаар Зэвсэг хүчний төрлийн цэргийн командлал, Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын бие бүрэлдэхүүнийг “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад хамруулах ажил үргэлжилж байна.


Энэ ажлын талаар ЗХЖШ-ын Эрүүл мэндийн хэлтсийн дарга, хурандаа Т.Сүхбаатараас тодруулахад “ЗХЖШ-ын даргын тушаалаар манай Эрүүл мэндийн хэлтсээс хөдөө орон нутаг дахь Зэвсэгт хүчний ангиуд руу дархлаажуулалтыг гүйцэтгэх эмч, сувилагчийн багийг илгээн ажиллуулж байна. Үндсэндээ энэ сарын 23-ны өдрөөс эхлэн орон нутаг дахь ангиудынхаа бие бүрэлдэхүүнийг нэгдүгээр тунд бүрэн хамруулаад дуусаж байна. Харин Улаанбаатар цэргийн хүрээний нэгтгэл, ангиудынхаа бие бүрэлдэхүүнийг хоёрдугаар тунд өнөөдрөөс хамруулж эхэллээ. Дархлаажуулалтад ангийн захирагчаасаа байлдагч хүртлээ бүрэн хамрагдаж байгаа” гэлээ.

Холбоотой мэдээ