Африкт халдвар авсан хүний тоо 4.5 сая давжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2021-04-29 16:05:11

БЭЭЖИН. /Xinhua/. Африкийн орнуудад цар тахал дэгдсэнээс хойш халдвар авсан хүний тоо 4.5 саяыг давлаа гэж тус тивийн Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв мэдээлжээ. 


Лхагва гаргийн оройны байдлаар Африк тивд бүртгэгдсэн халдварын нийт тохиолдол 4 524 702-т хүрч, нас баралтын тохиолдол 120 802 болсон байна.


Африкийн орнуудын дунд халдварын тохиолдлын тоогоор ӨАБНУ нэгдүгээрт бичигдэж байгаа бөгөөд 1 577 200 хүн халдвар авчээ. Тус улсын дараагаар  Марокко /509 972/, Тунис /303 584/ улсууд орж байна. Коронавирусний өвчлөл Африкийн өмнөд хэсэгт өндөр байгаа бол Төв Африкт харьцангуй бага байна. 


Холбоотой мэдээ