Мөрөн сумын зах стандартын ариун цэврийн байгууламжтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-04-28 20:32:15

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын захын дэргэд цэвэр, бохир, дулааны шугамд холбогдсон тохилог ариун цэврийн байгууламж ашиглалтад ороход бэлэн болжээ.

Зах дээр зогсож бараа бүтээгдэхүүн худалдаалдаг иргэдийн өмнө тулгамдсан асуудал болох  ариун цэврийн байгууламж шийдвэрлэгдэж буйд олон иргэн талархаж байна.


Мөрөн сумын хэмжээнд 40 гаруй мянган иргэн оршин суудаг. Сумдаас өдөрт 500 гаруй иргэн ирж захаар үйлчлүүлдэг боловч өнөөдрийг хүртэл стандартын ариун цэврийн байгууламжгүй орчинд ажиллаж, үйлчлүүлсээр ирсэн юм. Энэхүү асуудлыг шийдвэрлэхээр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан 200 сая төгрөгийг шийдвэрлэж өгснөөр хамгийн их хүн цугладаг зах сүүлийн үеийн тохилог стандартын ариун цэврийн байгууламжтай боллоо. Дараагийн ариун цэврийн байгууламжийг  аймгийн Нэгдсэн эмнэлгийн хашаанд барихаар төлөвлөж байгаа ажээ.



Холбоотой мэдээ