АНУ-ын коллежийн үндэсний аварга шалгаруулах тэмцээнд ах, дүү хоёр амжилттай оролцжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-04-23 16:47:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-ын чөлөөт бөхийн коллежийн үндэсний аварга шалгаруулах тэмцээний NJAA дивизионы 64,1 кг-ын жинд Цэрмаагийн Чинзориг түрүүллээ хэмээн Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээлэв.


“Улаанбаатар-2019” 23 хүртэлх насны Ази тивийн АШТ-ий хүрэл медальт, 2020 оны Монгол Улсын насанд хүрэгчдийн аварга, спортын мастер Ц.Чинзориг тус тэмцээний үнэ цэнэтэй тамирчны шагналыг давхар хүртсэн байна.




Канзас мужийн Гүүдланд хотын “Northwest technical college”-ын нэрийн өмнөөс барилдсан тэрбээр энэ тэмцээнд 5 барилдаан хийжээ.


Мөн түүний төрсөн ах, спортын мастер Ц.Чингэс 71,2 кг-ын жинд 4 дүгээр байрт орсон бөгөөд 8 барилдаан хийж 6 ялсан байна.


Ах дүү бөхчүүд Дорноговь аймгийн Айраг сумаас Э.Ариунбаярын удирдлага дор чөлөөт бөхөөр хичээллэж эхэлснээр бөх болох замаа сонгож байжээ.



Холбоотой мэдээ