"Тоглоомын талбай-Хүүхэд" арга хэмжээг зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-04-23 18:51:13

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор "Тоглоомын талбай-Хүүхэд" арга хэмжээг Цагдаагийн газраас зохион байгуулж байна.

Тодруулбал, Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссын шийдвэрээр “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн”–тэй холбогдуулан аймгийн Засаг даргын А/176 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах, насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх,  иргэдэд коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж, сэрэмжлүүлэг тараах чиглэлээр ерөнхий боловсролын сургуулиудтай хамтран “Тоглоомын талбай-Хүүхэд” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Энэхүү арга хэмжээний хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн багш нарыг мэргэжил, арга зүйгээр ханган өдрийн цагаар “Нийтийн эргүүл”-д ажиллуулж байгаа ажээ. Тэд иргэдэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх яриа таниулга хийж, зөвлөмж, сэрэмжлүүлэг тараан ажиллаж байна. Тиймээс эцэг эхчүүдийг хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг аймгийн Цагдаагийн газраас анхаарууллаа.

Холбоотой мэдээ