Сурагчдын амралтанд зориулан тэмцээн зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-06-17 12:15:17

Сэлэнгэ аймгийн Биеийн тамир спортын ордноос сурагчдын зуны амралтанд зориулан хүүхдүүдийн дунд футзалны тэмцээнийг зохион байгууллаа.

“Хүүхдийн хөдөлмөрт-Үгүй гэж хэлцгээе” уриан дор зохион байгуулагдсан уг нөхөрсөг тэмцээнд 12-16 насны 9 баг тамирчид оролцож ур чадвар, хурд хүчээ сорьжээ. Ингээд багийн тоглолтоороо бусдыгаа манлайлж, тэргүүн байрын шагналыг Сүхбаатар сумын ЕББД 6-р сургуулийн баг хүртлээ. Тэмцээний дэд байрыг “7D” баг, гутгаар байрыг “Шархан” багийн тамирчид тус тус эзэлж шагналын эзэд болжээ.

Цаашид аймгийн Биеийн тамир спортын газраас  хүүхдүүдийн амралыг зөв боловсон, хөгжилтэй өнгөрүүлэхэд нь зориулж төрөл бүрийн спортын тэмцээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөж байгаа ажээ.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ