Коронавирусний 8 тохиолдол нэмж бүртгэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-04-20 12:29:55

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн лабораторид сүүлийн 24 цагт 248 хүний сорьцод PCR шинжилгээ хийхэд 8 хүний хариу эерэг гарч, коронавирусний батлагдсан тохиолдлын тоо 26 болоод байна.

Өндөрхангай сумын 133 сорьц, Бөхмөрөн сумын 10 сорьц, Түргэн сумын 4 сорьц, Улаангом сумын 101 сорьцоос Өндөрхангай сумын 2, Бөхмөрөн сумын 5, Улаангом сумын 1 иргэний хариу эерэг гарчээ.

Коронавирусний халдвараар өвчилсөн хүмүүсийн дотор 57-гоос дээш насны 4 хүн байгаагийн гурвынх нь биеийн байдал хүндэвтэр байгаа аж. Өндөрхангай суманд хамгийн сүүлд батлагдсан хоёр тохиолдлыг суманд нь эмчилж байгаа бол Бөхмөрөн сумын 5 тохиолдлыг өнөөдөр аймгийн Нэгдсэн эмнэлэгт шилжүүлэн хэвтүүлэх аж.

Аймгийн хэмжээнд одоогоор коронавирусний дөрвөн голомт үүсээд байгаа тул хатуу хөл хориог энэ сарын 26-ны 00.00 цаг хүртэл үргэлжлүүлэхээр аймгийн Онцгой комиссоос шийдвэрлээд байна. 

Холбоотой мэдээ