Мэдээллийг төлбөртэй авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-04-19 18:49:27

Баянхонгор /МОНЦАМЭ/. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд эрх бүхий байгууллагын хориглосон шийдвэрийг зөрчиж, архи согтууруулах ундаа худалдан борлуулсан иргэн, аж ахуй нэгжийн талаарх мэдээллийг аймгийн Цагдаагийн газар төлбөртэй авахаар болжээ. 

Коронавирусний цар тахлын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан тус шийдвэрийг гаргасан бөгөөд мэдээлэл батлагдсан тохиолдолд мэдээллийн нууцыг хадгалж, урамшуулал олгох аж. 

Мөн худал мэдээлэл ирүүлсэн, бусдыг гүтгэсэн тохиолдолд хуулийн дагуу хариуцлага тооцох юм байна. Мэдээллийг 7044102, 89330002 дугаарт хүлээн авна. 

Холбоотой мэдээ