Өнгөрсөн сард 6316 эх амаржжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-04-14 12:36:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд 2021 оны эхний улиралд 17.6 мянган эх амаржсан нь өмнөх оны мөн үеийнхээс 911 буюу 4.9 хувиар буурсан байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв.

 

Амаржсан эхчүүдийн 13.3 мянга буюу 75.3 хувь нь 6, түүнээс дээш удаа жирэмсний хяналтад хамрагдсан нь өмнөх оны мөн үеийнхээс 567 буюу 4.1 хувиар буурчээ. Нийт амаржсан эхчүүдийн 48 буюу 0.3 хувь нь гэртээ төрсөн нь өмнөх оны мөн үеийнхээс 26 буюу 35.1 хувиар буурсан байна.

 

Улсын хэмжээнд 2021 оны 3 дугаар сард 6316 эх амаржиж, өмнөх сарынхаас 747 буюу 13.4 хувиар нэмэгджээ. 

Холбоотой мэдээ