Гүйлгээг саадгүй явуулахад туслахыг Иран улс АНУ-д уриалав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-06-16 12:14:58

ТЕГЕРАН. /NHK/. Гадаадын банкуудаар дамжуулан хийдэг гүйлгээг хэвийн саадгүй явуулахад нь туслахыг Иран улс АНУ-д уриаллаа.

Ираны хэвлэлүүд “Гадаад харилцааны сайд Мохаммад Жавад Зариф лхагва гарагт Норвегид АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керритэй уулзахдаа энэ тал дээр туслахыг хүссэн” гэж мэдээлж байна.

Барууны улсууд Иранд авсан хориг арга хэмжээгээ өнгөрсөн онд цөмийн асуудлаарх хэлэлцээр байгуулсантай холбогдуулан энэ оны нэгдүгээр сард цуцалсан билээ.

Гэсэн хэдий ч хориг арга хэмжээг цуцалсны дараа гадаад улсуудын банк, санхүүгийн байгууллагуудтай гүйлгээ хэвийн байдлаар хийгдэхгүй байгаа, царцаагдсан хөрөнгүүдээ буцааж авч  чадахгүй байна гэж Иран мэдэгдсээр байгаа юм.

Энэ нь АНУ-ын авсан бусад олон хориг арга хэмжээг санамсаргүй байдлаар зөрчих вий хэмээн банкууд болгоомжилж байгаатай холбоотой ажээ.

Г.Доржханд

 

 

 

Холбоотой мэдээ