В.Путин сансрын нисэгчдийн цалинг нэмэгдүүлэхийг санал болгожээ

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2021-04-13 14:02:49

МОСКВА. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин сансрын нисэгчдийн цалинг 50 хувиар, нисэгч болохоор бэлтгэгдэж буй хүмүүсийн цалинг 70 хувиар нэмэгдүүлэхийг санал болгожээ.

Энэ тухайгаа тэрбээр сансрын салбарын хөгжлийн асуудлаарх зөвлөгөөний үеэр мэдэгдэв.

Арга хэмжээний үеэр дэлхийн анхны эмэгтэй сансрын нисэгч, Төрийн Думын депутат Валентина Терешкова Төрийн тэргүүнд хандан мэдэгдэхдээ, “сансрын нисэгчийн мэргэжил нь өндөр эрсдэл дагуулдаг учир сансрын нисэгчид, тэдний гэр бүлийнхний амьжиргааны түвшинг боломжийн хэмжээнд хангах нь чухал асуудал юм” гэжээ.

Энэ талаар ямар төлөвлөгөөтэй байгааг нь төрийн тэргүүнээс тодруулахад В.Путин цалинг нь нэмэгдүүлэхийг санал болгосон байна. Сансрын салбарт ажилладаг хүмүүсийн хувьд энэ нь чухал ач холбогдолтой гэдгийг тэрбээр хүлээн зөвшөөрчээ.

“Эцсийн үр дүнд хүрэхийн тулд хүчин чармайлтаа дээд зэргээр шавхах амаргүй байдаг. Тэд үүний төлөө эрүүл мэндээ, өөрсдийгөө эрсдэлд оруулдаг” хэмээн В.Путин цохон тэмдэглэв.

Холбоотой мэдээ