ХКН байгуулагдсаны 100 жилийн ойн арга хэмжээ болно

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2021-04-13 11:48:15

БЭЭЖИН. /Xinhua/. Хятадын Коммунист нам /ХКН/ үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулсан сэдэвчилсэн, соён гэгээрүүлэх суртал ухуулгын арга хэмжээ орон даяар болно.

Энэхүү арга хэмжээ нь Хятадын нам, арми, үндэстэн угсаатны бүлгүүдээс бүрдсэн бүх ард түмнийг анхны зорилгодоо үнэнч байж, эрхэм зорилгоо алдахгүй байх, шаргуу хөдөлмөрлөхөд нь дэмжлэг үзүүлэх зорилготой аж.

Сэдэвчилсэн арга хэмжээнд ХКН-д элсэх тухай тангаргийг давтах, өсвөр үеийнхэнд зориулсан боловсрол, соёлын арга хэмжээнүүд багтжээ. Эдгээр арга хэмжээ нь оны эцэс хүртэл хоёр үе шаттайгаар явагдана.

Арга хэмжээнүүдийг илүү үр дүнтэй, өргөн хүрээтэй явуулахын тулд шинэлэг, ард түмэн төвтэй байдлаар зохион байгуулах шаардлагатайг ХКН-ын Төв хорооны танилцуулгад онцолжээ.

Танилцуулгад мөн ХКН үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойн баярыг тохиолдуулсан уриа лоозонг нийтэлсэн байна.

Холбоотой мэдээ