Архи, согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хориглолоо

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2021-04-12 18:07:44

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн хэмжээнд энэ сарын 25-ны өдрийг дуустал архи, согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг түр хугацаагаар хориглолоо.

Тодруулбал, Улсын хэмжээнд улаан түвшинд шилжсэнтэй холбогдуулан Говь-Алтай аймгийн Засаг даргын А/143 дугаар захирамжийн дагуу энэ сарын 25-ны 00:00 цаг хүртэл архи, согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг түр хугацаагаар хориглов.

Мөн хугацаанд олон нийтийг хамарсан хурал цуглаан хийх, албан томилолтоор явах, урлаг, соёл, спортын арга хэмжээ зохион байгуулахыг хязгаарласан юм.

Холбоотой мэдээ