Б.Буяндэлгэр Абу-Дабигаас 1 алт, хос хүрэл медаль хүртэв

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2021-04-11 09:22:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Б.Буяндэлгэр өчигдөр Арабын нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотноо болж буй “Abu-Dhabi world Jiu Jitsu championship 2021” Жюү жицүгийн Дэлхийн аварга шалгаруулах насанд хүрэгчдийн тэмцээний хамгийн дээд ангилал бор/ хар бүсний эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд хүрэл медаль хүртлээ.


Тэрбээр өмнөх өдрүүдэд Дэлхийн мастерсын аварга шалгаруулах тэмцээн /30-аас дээш нас/-ээс аваргын алт, Их дуулга тэмцээнээс хүрэл медаль тус тус хүртээд байсан юм.


Тус тэмцээний бор болон хар бүсний 70 кг-д барилдсан Гаруда академийн тамирчин Б.Буяндэлгэр энэхүү амжилт нь хар бүсний ангилалд ДАШТ-ээс хүртэж буй Монголын анхны медаль болж байна.

Холбоотой мэдээ