Эхний ээлжийн дархлаажуулалтыг хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
emunkherdene@gmail.com
2021-04-09 22:13:58

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн хэмжээнд дархлаажуулалтын ажил эрчимтэй явагдаж байна.  

-“Манай аймаг БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн 4716 хүн тун вакцин хүлээн авч дархлаажуулалтыг 24 сумандаа нэгэн зэрэг эхлүүлсэн. Дөрөвдүгээр сарын 7, 8, 9-ний өдрүүдэд зорилтот бүлгийн 3971 иргэнийг хуваарийн дагуу дархлаажуулалтад хамруулаад байна. Эхний ээлжийн дархлаажуулалтын ажил маргааш дуусна. Энэ удаагийн вакциныг 1-р тун болгож хийсэн байгаа. 28 хоногийн дараа хоёр дахь тунг хийх юм. Эхний ээлжийн вакцинд эрүүл мэндийн байгууллага, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсрол, их дээд сургуулиудын багш ажилчид гэхчлэн, стратeгийн ач холбогдол бүхий байгууллагын ажилчид хамрагдлаа” гэж аймгийн Шуурхай штабаас мэдээлэв.

 

Холбоотой мэдээ