БНХАУ дэлхий орчмын орон зайг судлах хиймэл дагуул хөөргөв

Дэлхийд | Шинжлэх ухаан
Jargal.d@montsame.mn
2021-04-09 14:15:19

БЭЭЖИН. /CCTV/. БНХАУ дэлхий орчмын орон зайг судлах, сансрын тоног төхөөрөмж турших зорилгоор “Shiyan-6” цувралын гурав дахь хиймэл дагуулыг амжилттай хөөргөжээ.


Хиймэл дагуулыг Шаньси мужийн Тайюань сансрын буудлаас орон нутгийн цагаар 07:01 цагт “Long March-4B” зөөгч пуужингаар хөөргөсөн байна. 


“Long March” цуврал пуужингуудын хувьд 365 дахь удаагаа хиймэл дагуул хөөргөсөн нь энэ юм. 


БНХАУ цаг уур, харилцаа холбоо, навигацын хиймэл дагуулууд, мөн Сарыг эзэмших технологийг боловсруулж, сансар судлалын үндэсний хөтөлбөрөө эрчимтэй хөгжүүлж байгаа билээ. Тус улсын эрдэмтэд мөн солирууд, Ангараг гаргийг судлах хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм. 


БНХАУ энэ онд хамгийн багадаа 40 удаа хиймэл дагуул хөөргөж, үндэсний дээд амжилтаа шинэчлэн тогтоохоор төлөвлөж байна гэж тус улсын сансрын шинжлэх ухаан, технологийн корпорацын (CASC) мэдэгдэлд дурджээ.


Холбоотой мэдээ