Францын нээлттэй тэмцээнийг хойшлуулж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2021-04-06 12:35:21

ПАРИС. /Reuters/. Францын нээлттэй тэмцээн “COVID-19” халдварын улмаас хоёр дахь жилдээ хойшилж магадгүй гэж тус улсын Спортын сайд Роксана Марачиняну мэдэгджээ.


“Өнгөрсөн оны тэмцээн коронавирусний цар тахлын улмаас дөрвөн сараар хойшилсон. Энэ жил дахин хойшлуулж магадгүй байна” гэж тэрбээр сэтгүүлчдэд мэдээлсэн байна.


Бид олон улсын томоохон тэмцээнүүдийг зохион байгуулах хугацаатай уялдуулан нээлттэй тэмцээний товыг өөрчлөх талаар Францын Теннисийн холбоотой хэлэлцэж байна гэж Спортын сайд нэмж хэлжээ.


Энэ оны нээлттэй тэмцээнийг тавдугаар сарын 23-наас зургаадугаар сарын 6-нд зохион байгуулахаар товлоод буй Францад халдварын гурав дахь давлагаа дэгдсэний улмаас хөл хорио тогтоогоод байгаа юм. 

Холбоотой мэдээ