Хөвсгөлд коронавируст халдварын 6 тохиолдол нэмж бүртгэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-03-28 23:46:46

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт коронавируст халдварын 6 тохиолдол нэмж бүртгэгдлээ гэдгийг Эрүүл мэндийн газраас мэдээллээ.  

Өнөөдөр тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн молекул биологийн лабораторид Цэцэрлэг сумын ойрын хавьтлын 222, Мөрөн сумын ойрын хавьтлын 31, бусад сумаас тандалтын зорилгоор авсан 220, нийт 478 сорьцод PCR шинжилгээ хийсэн байна. Энэ үеэр  Цэцэрлэг сумын батлагдсан тохиолдлын ойрын хавьтал 2, Мөрөн сумын ойрын хавьтлын 4, нийт 6 хүнээс  халдвар илэрч нийт батлагдсан тохиолдлын тоо 29 боллоо.

Иймээс иргэдийг онцын шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гаралгүй, халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөхийг Эрүүл мэндийн газраас анхааруулан сэрэмжлүүлж байна.


Холбоотой мэдээ