Ой хээрийн түймэртэй тэмцэхэд 40 сая төгрөгийг төсөвлөжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-03-25 15:31:31

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймаг ой хээрийн түймэртэй тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор 40 сая төгрөгийг байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас төсөвлөсөн байна. 

Энэ хүрээнд ой хээрийн түймрээс сэргийлэх сургалт, сурталчилгаа хийж, орон нутгийн иргэдэд мэдээлэл зөвлөгөө өгч түймрийн бэлэн байдлын үеийг хангуулан ажиллана. Өнгөрсөн онд тус аймгийн хэмжээнд 9 суманд 15 удаагийн ой хээрийн түймэр гарч 115,3 га талбай өртсөн байна. Өнөөдрийн байдлаар тус аймгийн 19 сум түймрийн аюул бага зэрэг, 5 сум түймрийн аюул дунд зэрэг түвшинд байгаа ажээ.


Холбоотой мэдээ