Дэлхийн даяар Орландогийн халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМОРЛАНДО. /ВВС/. АНУ-ын Калифорни муж улсын Орландо хот дахь ижил хүйстнүүд цугладаг шөнийн цэнгээний газарт болсон халдлагын хохирогчдын дурсгалыг дэлхий даяараа хүндэтгэн гашуудаж байна.
Даваа гарагт Лондон хотод “Бид Орландотай хамт” гэсэн бичиг барьсан олон мянган хүн цуглаж, хохирогчдын дурсгалыг хүндэтгэжээ.Тэд хоёр минут дуугүй зогсож, амь үрэгдсэн 49 хүнийг дурсан агаарт бөмбөлөг хөөргөсөн байна.
Мөн Парис хотод Эйфелийн цамхгийн өмнө хүмүүс дуугаа хураан зогсч, хохирогчдын дурсгалыг хүндэтгэжээ.
АНУ-ын иргэн нэгэн эмэгтэй “Энэ хэрэг намайг маш их цочирдуулсан. Харин хохирогчдын дурсгалыг хүндэтгэхээр янз бүрийн хүмүүс цугласныг харахад сэтгэл уярч байна” гэж ярьжээ.
Бэлгийн өөр өөр чиг хандлагыг төлөөлүүлэн харуулахын тулд Францын нүүр царай болсон Эйфелийн цамхгийг өчигдөр орой солонгын долоон өнгөөр гэрэлтүүлжээ.
Мексик, Хонконг болон бусад газарт ч мөн адил Орландогийн халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэх ёслол болж байна.
Г.Доржханд