Мөрөн, Цагаан-Уулаас бусад суманд танхимын хичээл хэвийн үргэлжилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-03-19 22:32:31

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Коронавирүст халдварын голомтын бүс Цэцэрлэг суманд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа, олон нийтийг хамарсан арга хэмжээг хориглосон шийдвэрийг 3 дугаар сарын 29-ний өдөр хүртэл түр сунгах шийдвэрийг Онцгой комиссын 13-р хуралдаанаас гаргалаа.

Харин Мөрөн, Цагаан-Уул суманд зөвхөн 12-р ангийн сурагчид 3 дугаар сарын 22-ноос халдвар хамгааллын дэглэмийг мөрдөн хичээллэх бол бусад суманд цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн танхимын хичээл хэвийн үргэлжилнэ.  Согтууруулах  ундаагаар үйлчлэхийг хориглосон  хугацааг  3 дугаар сарын 29-ний өдөр хүртэл сунгав.

Мөн олон нийтийг хамарсан хурал цуглаан, РС тоглоом, аялал зугаалга, үзэсгэлэн худалдаа, бильярд, спорт заал, диско баар,үсчин гоо сайхан, фитнес, сургалтын төвийн үйл ажиллагааг 3 дугаар сарын 29-ний  9.00 цаг хүртэл түр зогсоосон шийдвэрийг гаргасан талаар аймгийн Шуурхай штабаас мэдээллээ.

 

Холбоотой мэдээ