Лалын шашны суртал ухуулгын байгууллага Орландод болсон аллагыг зэмлэн буруушаалаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-06-13 18:28:17

МОСКВА. /Sputnik/. Бямба гарагт АНУ-ын иргэн Омар Матин Орландо хот дахь "Пульс" хэмээх ижил хүйстнүүдийн шөнийн клубт дайран орж гал нээн 50 хүнийг хөнөөж 53 хүнийг шархдуулсан билээ.

Орландод болсон энэхүү халдлага нь АНУ-ын түүхэнд хүмүүсийг олноор нь буудан хөнөөсөн халдлага хамгийн аймшигтай аллага болж үлдлээ.

Өмнө нь 2007 онд Виржиния муж улсын Техникийн их сургуулийн байранд аймшигт халдлага болсны улмаас 32 хүн амиа алджээ.

“CAIR” хэмээх лалын шашны суртал ухуулга явуулдаг байгууллагын Гүйцэтгэх захирал тус халдлагад өртсөн хүмүүсийн гэр бүлийнхэнд гүн эмгэнэл илэрхийлж “иймэрхүү балмад хэргийг юугаар ч зөвтгөх аргагүй юм” гэжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама ням гарагт энэхүү аймшигт аллагыг “терроризм болон үзсэн ядалтаас үүдэлтэй” хэмээн мэдэгдсэн билээ. 

АНУ-ын Холбооны мөрдөх товчоо Омарын үйлдсэн аллага нь гадаадын хэт даврагч бүлэглэлүүдтэй шууд холбоотой гэх баримт нотолгоо одоогоор алга байна гэж мэдэгджээ.

Х.Сарнай



 

Холбоотой мэдээ