Өнгөрсөн оны мөн үеэс бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 27.1 хувиар өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-03-19 11:55:02

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт 3 дугаар сарын 1-ний байдлаар хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй ажил идэвхтэй хайж байгаа 1361 ажилгүй хүн байгаагийн 47.1 хувь буюу 642 эмэгтэйчүүд байна. Өнгөрсөн оны мөн үеэс бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 27.1 хувиар өсжээ. Бүртгэлтэй ажилгүйчүүдийн 99.3 хувь нь боловсролтой иргэд байгаагийн 199 нь дээд, 56 нь тусгай дунд болон мэргэжлийн анхан шатны, 1012 нь бүрэн болон бүрэн бус дунд, 84 нь бага боловсролтой хүмүүс байна.

2 дугаар сард ажилгүйчүүдийн бүртгэлд 208 хүн шинээр бүртгүүлж, 24 хүн ажилд зуучлуулан орсон байна.     

 

Холбоотой мэдээ