ЕХ-ноос гарах тухайд их британичууд санал зөрөлдөөнтэй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2016-06-13 12:17:01

ЛОНДОН. /Anadolu/. Их Британи Европын Холбооны /ЕХ/ гишүүн хэвээр үлдэх нь зүйтэй эсэх тал дээр британичууд санал зөрөлдөөнтэй байгааг санал асуулгууд харуулж байна.

Их Британи ЕХ-ны гишүүнээр үлдэх эсэхийг шийдэх санал асуулга энэ сарын 23-нд болно.

Өнгөрсөн баасан гарагт явуулсан "Brexit" буюу ЕХ-ноос гарахыг дэмжиж  байгаа эсэхийг тандах онлайн санал асуулгад оролцсон  2000 хүний 55 хувь нь “дэмжиж байна” гэсэн бол 45 хүн хувь “Их Британи ЕХ-нд үлдэх хэрэгтэй” гэжээ.

Харин бямба гарагт явуулсан судалгааны дүнгээс үзвэл, "Brexit"-ийг дэмжигчдийн тоо нэг хувиар илүү байжээ.

Үр хүүхдүүд болон ач зээ нарынхаа төлөө ЕХ-нд үлдэхийг дэмжин саналаа өгөхийг Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон ард түмэндээ уриалсаар байгаа юм.

Хэрвээ Их Британи ЕХ-ноос гарвал боловсрол, хөдөлмөр эрхлэлт болон татвар салбар дээр талаарх төлөвлөгөөнүүд тасалдаж, тэтгэвэр тэтгэмжид сөргөөр нөлөөлнө гэж тэрбээр үзэж байна.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ