Төрийн дууллын оронд “Катюша” дууг эгшиглүүлэх хүсэлтийг нь хүлээн авсангүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ayanzaya@montsame.gov.mn
2021-03-13 12:14:57

НЬЮ-ЙОРК. /Inside the Games/. Токиогийн болон Бээжингийн олимпын наадмын үеэр төрийн дууллын оронд “Катюша” дууг эгшиглүүлэх тухай Оросын олимпын хорооны хүсэлтийг Спортын арбитрын шүүх хүлээж аваагүй байна.


Өнгөрсөн оны 12 дугаар сард хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн Дэлхийн сэргээшийн эсрэг агентлагийн хоёр жилийн хугацаатай хориг арга хэмжээнд тусгаснаар, Оросын баг тамирчид ДАШТ болон олимпын наадмуудад төрийн бэлгэ тэмдэг, дуулалгүйгээр оролцохыг нь хориглсон юм.


Оросын олимпын хорооны тамирчдын комисс төрийн дууллын оронд “Катюша” хэмээх дууг эгшиглүүлэхийг нэгдүгээр сард санал болгожээ. Энэ саналаа Олон улсын олимпын хороо /ОУОХ/ руу илгээсэн байна. Олимпын наадмын үеэр Оросын баг тамирчдыг төлөөлж ямар дуулал эгшиглэх боломжтойг шийдэх эцсийн шийдвэрийг ОУОХ гаргах аж.

Холбоотой мэдээ