Сүхбаатарын АН “Бид үүнээс ч илүүг хийж чадна” уриатай сонгуульд оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-06-13 11:38:35

Сүхбаатар аймагт буюу УИХ-ын сонгуулийн 24-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Ж. Батсуурь,  аймгийн ИТХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшиж буй нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгааны албан ёсны нээлт 2016 оны 6 сарын 12-ны өдрийн 18 цагт боллоо.

Аймгийн ИТХ-ын сонгуульд АН-аас 30 эрэгтэй, 3 эмэгтэй нийт 33 хүн 21 тойрогт нэр дэвшиж байгаа. Сүхбаатар аймгийн Ардчилсан нам энэ удаагийн сонгуульд “Бид үүнээс ч илүүг хийж чадна” уриатайгаар оролцож байгаа юм.

Бид 8 жилийн хугацаанд аймаг орон нутгаа хөгжүүлж, эдийн засгийн үзүүлэлтээрээ улсдаа тэргүүлэх хэмжээний аймаг болгож чадсан. 4 жил дарааллан аймгаа “Шилдэг аймаг” болгож чадсан засаг даргаа буюу ажлын дадлага туршлагатай шилдэг боловсон хүчнээ бид УИХ-д нэрийг нь дэвшүүлж байна. Харин үлдсэн хүмүүс нь хамтдаа цаашид ч илүү ихийг хийх болно хэмээн Сүхбаатар аймгийн АН-ын дэд дарга Д.Хосбаяр хэллээ.

Сурталчилгааны нээлтэд Сүхбаатар аймгийн 12 сумын АН-ын гишүүд дэмжигчид хүрэлцэн ирж оролцлоо. Нэг сумаас ойролцоогоор 30-50 хүн иржээ.

Т. Одончимэг

Холбоотой мэдээ