Үер усны аюулаас болгоомжлохыг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dotood_editor@montsame.mn
2016-06-11 14:03:49

Цаг агаарын урьдчилсан мэдээллээр ойрын өдрүүдэд усархаг бороо орох төлөвтэй байгаа учраас иргэдийг үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг  ОБЕГ-аас  сэрэмжлүүллээ.

 Нийслэлийн Oнцгой байдлын газраас мэргэжлийн байгууллагууд замын  борооны ус зайлуулах инженерийн шугам, хоолой гаргалгааг шалгах, иргэд  гэр, хашаагаа усанд автахаас хамгаалах арга хэмжээ авахыг  сануулав. Мөн  амралт, аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан нийт иргэд, эцэг эхчүүд хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах, хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх,  цаг агаарын мэдээг тогтмол хүлээн авч, баталгаат зам гүүрээр зорчиж машинаар гол гатлахыг оролдохгүй байх, голын усны төвшин нэмэгдсэн үед голд сэлэхгүй байхыг сэрэмжлүүллээ.

 Б.Заяа

Холбоотой мэдээ