Эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих хөтөлбөр үгүйлэгдэж байна

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2021-03-05 19:54:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбоо эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт, боловсролын талаар судалгаа явуулжээ. 

Судалгаанд оролцогчдын 40 хувь нь 11 ба түүнээс дээш жил хөдөлмөр эрхлээгүй, 65 хувь нь дээд боловсролтой, 80 хувь нь мэргэжилтэй хэрнээ ажил хийж чадахгүй байгаа гэж хариулсан талаар Монголын Эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбооны тэргүүн Ш.Ариунаа өнөөдөр мэдээллээ.


Тэрээр, манай улс эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрх хангагдаагүй, эдийн засгийн оролцоо хангалтгүй байгаа тул төр, засгаас Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр гаргах хэрэгтэй байгааг хэллээ. 

Түүнчлэн Ажлын байрны бэлгийн дарамттай тэмцэх эвслээс 2017-2018 онд хийсэн судалгаагаар их, дээд сургууль, төрийн байгууллагад ажлын байрны бэлгийн дарамт өссөн дүн гарчээ.

Б.Сэлэнгэ

Гэрэл зургийг Н.Батбаяр


Холбоотой мэдээ