Цэцэрлэгт хүрээлэнгийн уулзварыг түр хаав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2016-06-11 12:43:30

Их Монголын гудамжны 2.3 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд Home plaza худалдааны төвөөс Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн уулзвар хүртэлх замыг түр хугацаанд хаалаа.

 Энэ амралтын өдрүүдэд дээрх замд  хучилт хийх тул өөр зам сонгон зорчих юм байна. Home plaza худалдааны төвөөс Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн уулзварыг  6 дугаар сарын 12-ны 23 цагт нээнэ хэмээн албаныхан мэдэгдлээ.

Б.Заяа 

Холбоотой мэдээ