Италид вакцинд тэсвэртэй коронавирусний шинэ хувилбар илэрчээ

Дэлхийд | Эрүүл мэнд
ayanzaya@montsame.gov.mn
2021-03-03 16:59:35

РОМ. /ANSA/. Нигерийн хувилбар гэгдэх коронавирусний шинэ хувилбар Италийн хойд хэсгийн Брешиа хотод илэрчээ.


Энэхүү шинэ хувилбарт вакцин үр дүн үзүүлэхгүй байж магадгүй байна хэмээн Италийн вирус судлалын нийгэмлэгийн ерөнхийлөгч, микробиологийн лабораторийн захирал Арнальдо Карузо мэдэгдсэн байна.


Өнгөрсөн оны хавраас цар тахалд өртсөн Брешиа орчимд халдварын тохиолдол дахин нэмэгдсэний улмаас тусгаарлалтыг чангатгах шаардлагатай байгаа аж. 


Италид коронавирусээр халдварласан тохиолдлууд дунд Их Британийн хувилбараар халдварласан тохиолдол 54-64 хувьтай давамгайлж байна. Хоёрдугаар сарын эхээр энэ үзүүлэлт 20 хүрэхгүй хувьд байжээ.


Халдварын тохиолдол нэмэгдсэнтэй холбоотойгоор гурав дахь давлагаа дэгдэж болзошгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна. Үүнтэй холбогдуулан Засгийн газар улаан бүс дэх сургууль, цэцэрлэгүүдийг хаах шийдвэр гаргасан байна.  

Холбоотой мэдээ