Хүнсний ногоо борлуулах цэг байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2016-06-10 16:14:27

ХХААЯ-наас "Хүнсний ногоог шууд борлуулах цэг байгуулах, хөрсний үржил шимийг сайжруулах” шинэ төслийг эхлүүлж байгаа бөгөөд төслийн зорилго, ач холбогдлыг өнөөдөр танилцуулсан юм.

Энэхүү арга хэмжээнд Архангай, Орхон, Булган, Төв аймгийн 70 гаруй тариаланч оролцлоо. Төслийн хүрээнд шинээр барьсан зоорийг ашиглан ХАА-н гаралтай бүтээгдэхүүний маркетинг, кластрын тогтолцоог бий болгох зорилго бүхий  бүсийн хэмжээний сургалт, мэдээллийн  жишиг төв байгуулах юм байна. Хүнс, Хөдөө аж ахуйн яам, Япон улсын Олон улсын хамтын ажиллагааны “ЖАЙКА” б.айгууллагатай хамтран "ХАА-н бүтээгдэхүүний тогтвортой хангамжийг сайжруулах технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг 2014 оноос эхлэн хэрэгжүүлсэн. Энэхүү төслөөр Монгол Улсад ХАА-н болон МАА-н гаралтай бүтээгдэхүүн /төмс, сонгино, шар хулуу болон бусад үндэст ногоо/-ийг хадгалах зоорины технологийг нутагшуулах ажлыг эхлүүлжээ.

Төслийн хүрээнд Японы Хоккайдо мужийн Жижиг, дунд үйлдвэрийн холбооны Токачи дахь салбар, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төвтэй хамтран Төв аймгийн Борнуур суманд 10*6 хэмжээтэй 20 тоннын багтаамжтай хүнсний ногооны зоорийг барьж ашиглалтанд оруулсан байна.

Түүнчлэн Монгол орны хүйтэн уур амьсгалд тэсвэртэй агуулах, зоорины байр барих барилгын материалын үйлдвэрлэлийн  технологи болон стандартыг хамтран боловсруулах мөн ХАА-н бүтээгдэхүүний зориулалттай зоорины менежментийн нэгдсэн системтэй болох, фермерийн бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээх технологийг тариаланчдад таниулах ажлыг өрнүүлжээ.

 Б.Заяа

Холбоотой мэдээ