АСЕМ-ын Сангийн сайд нарын бага хурал болж байна

Дэлхийд | Эдийн Засаг
dorjkhand@montsame.mn
2016-06-10 13:01:56

ТОКИО. /NHK/. Ази-Европын уулзалт буюу АСЕМ-ын гишүүн 51 улсын Сангийн сайд нар өнөөдөр Монголын нийслэл Улаанбаатар хотод хуралдана.

Японы Сангийн сайд Таро Асо уг бага хуралд оролцох юм.

Сангийн сайд нар дэлхийн эдийн засагт учирч буй эрсдлүүдийг даван туулах арга замуудыг хэлэлцэх ажээ.

Их Британи Европын Холбооноос  /ЕХ/ гарсан тохиолдолд дэлхийн эдийн засагт үзүүлэх нөлөө үр дагавар зэрэг асуудлыг тэд мөн хэлэлцэх бололтой.

ЕХ-ноос гарах эсэхээ британичууд энэ сарын 23-нд бүх нийтийн санал асуулга явуулан шийдэх гэж байгаа юм. Хамгийн сүүлийн үед явуулсан санал асуулгуудын дүнгээс үзвэл, Их Британийг ЕХ-ноос гарахыг дэмжигчид болон эсэргүүцэгчдийн тоо бараг тэнцүү байна.

Мөн БНХАУ болон бусад хөгжиж буй улсуудын эдийн засгийн өсөлт саарч байгаа, АНУ-ын Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ нэмсэн тохиолдолд түүний дэлхийн эдийн засагт үзүүлэх нөлөө гэх мэт олон асуудлыг АСЕМ-ын Сангийн сайд нар хэлэлцэх бололтой.

Хэлэлцсэн асуудлуудаар хамтарсан мэдэгдэл гаргаснаар сайд нарын уулзалт өнөө орой өндөрлөнө.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ