Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ дээд хэмжээнд хүрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-02-26 15:49:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дотоодын үнэт цаасны зах зээлийн чиг хандлага, хэмжээг тодорхойлогч гол үзүүлэлт болох хөрөнгийн зах зээлийн ТОП-20 индекс 34116.86 нэгж, зах зээлийн үнэлгээ нь 3,561,093,284,790.06 төгрөгт тус тус хүрээд байна. Энэ нь манай улсад Хөрөнгийн бирж үүсэн байгуулагдсанаас хойшхи 30 жилийн хугацааны түүхэн дээд үзүүлэлт боллоо гэдгийг Монголын Хөрөнгийн биржээс мэдээллээ. 



Үүний өмнө, яг 10 жилийн өмнө буюу 2011 оны 2 дугаар сарын 25-нд ТОП-20-ын индекс 32,954.97 нэгж, зах зээлийн үнэлгээ 3,547,710,076,404 төгрөгт хүрч дээд үзүүлэлт болж байжээ. ТОП-20 индексийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү. 

Энэ онд "АПУ", "Монгол шуудан", "Ард санхүүгийн нэгдэл", "Инвескор ББСБ", "Тавантолгой", "Эрдэнэ Ресурс Девелопмент корпорэйшн", "Говь", "Бодь даатгал", "Ард кредит ББСБ", "ЛэндМН ББСБ", "Мандал даатгал", "Ард даатгал", "Сүү", "Түмэн шувуут", "УИД", "Монос Хүнс", "Махимпекс", "Би Ди Сек", "Хөвсгөл алтан дуулга", "Дархан нэхий" гэсэн 20 ХК-ийн үнэт цааснууд ТОП-20 инпексийн багцыг бүрдүүлж байна. 




Холбоотой мэдээ